Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: БНЧУ-д сураггүй алга болсон эмэгтэй нас барсан байдалтай олдсон. Чехийн цагдаагийн байгууллага шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

БНЧУ-ын Ческа Липа хотод амьдарч байсан монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болоод буй. Түүнийг эрэн хайх ажиллагааг явуулж байсан ч нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Сураггүй алга болсон эмэгтэй нас барсан байдалтай олдсон. Хэргийг Чехийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа. ГХЯ болон Прага дахь ЭСЯ ар гэрийнхэнтэй нь холбоотой ажиллаж байна" хэмээлээ.

Тус эмэгтэйг жирэмсэн байсан гэж эх сурвалжууд мэдээлж буй.

Сануулахад, БНЧУ-д 12000 орчим Монгол иргэн ажиллаж, амьдарч байна.

ГХ-ны сайд Б.Батцэцэг Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригес-ийг хүлээн авч уулзлаа
ГХ-ны сайд Б.Батцэцэг Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригес-ийг хүлээн авч уулзлаа
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.