Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтан спорт цогцолбор, орон сууцны барилгын ажил эхлүүлсэн байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 40 секунд

АТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Нүүрсний 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 3 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Мөн 127 обьектод нэгжлэг хийж, гэрчээр 421 хүнээс мэдүүлэг авсан. Түүнчлэн 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. 26 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлаад байна.

Хэргийг шалгах явцад 15 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авснаас одоо 7 яллагдагч цагдан хоригдож байна. Мөн хилийн хоригийг 19 хүнд, 5 хүнд албан үүргээ түдгэлзүүлэх, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 яллагдагчид аваад байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд нь 13 тэрбум 851 сая гаруй төгрөгийг хахуулаар авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авсан.

Жишээ нь, Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд Тавантолгой орд газраас хөрс хуулалт олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан. Албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө хахууль авч, улмаар хахууль авсан мөнгөөрөө ХУД-ийн нутаг дэвсгэрт 4.6 га газар бүхий талбайд спорт цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн байна" гэлээ.

ШУУД: АТГ-аас мэдээлэл хийж байна
ШУУД: АТГ-аас мэдээлэл хийж байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 0 хэм
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 0 хэм
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.