Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: НПГ-аас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 44 секунд

Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ.

"HOLIDAY INN" ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Хүүхдийг Ивээх Сан, Нийслэлийн Боловсролын газар, Хөөрхөн Зүрх ТББ-тай хамтран "Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь" төслийн хүрээнд 2023 оныг дуустал зохион байгуулагдах Хүүхэд хамгааллын чадавхжуулах сургалтын нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 99092295

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР

10:00 цагт: Прокурорын байгууллагаас 2022 онд хүний эрхийн талаар зөрчигдсөн эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлыг танилцуулна. Мөн Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлнэ. Утас: 90101020.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ

12:00 цагт: 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар болсон тухай /нэг чигийн урсгалд оруулах/ мэдээлэл хийнэ. Утас: 99109134

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

14:00 цагт: Иргэн Б.Жагар, Ч.Нямсамбуу нар хүүхдийн мөнгөтэй холбоотой Монгол Улсын Их Хурлын шийдвэр үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоолгохоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандана. Утас: 99191388, 99903083

​​​​​​​Ерөнхий сайд “Шүүх дээр хэрэг удаагаад байгаа шүүгчдийн авлигын асуудлыг ДЭЛБЭЛНЭ“ гэж Ерөнхий шүүгчтэй МУУДАЛЦЖЭЭ
​​​​​​​Ерөнхий сайд “Шүүх дээр хэрэг удаагаад байгаа шүүгчдийн авлигын асуудлыг ДЭЛБЭЛНЭ“ гэж Ерөнхий шүүгчтэй МУУДАЛЦЖЭЭ
 
Кувейтийн байгаль хамгаалах төвийг байгаль орчны уур амьсгалын сантай нэгтгэхээр болов
Кувейтийн байгаль хамгаалах төвийг байгаль орчны уур амьсгалын сантай нэгтгэхээр болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.