Хүүхдийн мөнгөний журам хэрэгжиж эхэлсэн ч иргэдийн бүртгэлтэй алдаатай байгаа нь иргэдийн бухимдуулаад буй. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Төрийн байгууллагууд уялдаа муутай ажилласны улмаас иргэдийг бухимдуулж байна. Эл асуудалд Монгол Улсын Засгийн газрын зүгээс хүлцэл өчиж байна. Төр анх удаа өөрт байгаа мэдээллээ нэгтгэж, аргачлалаар хүүхдийн мөнгө бодсон. Өрхийн мэдээллийн санд асуудал үүсч эхэлсэн учир гарсан алдаануудыг арилгаж, цахимжих ажлаа улам бүр шинэчлэн ажиллана. Мөн системд хүүхдийн мөнгө авна гэж гарч ирсэн өрхүүдийн хүүхдийн мөнгө асуудалгүй олгогдоно. Харин байр, орон сууц, автомашины давхардлаас үүдэж өндөр орлоготой гэж гарч ирэн хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхүүдийг мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногт багтаан шинэчлэнэ. Энэ хугацаанд төр, иргэн хамтарч ажиллана. Иймд иргэд биечлэн болон цахимаар мэдээллээ шинэчлэх шаардлагатай. Учир нь төр иргэний хувийн мэдээллийг дураараа өөрчилж болохгүй" гэлээ.