Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол Эм Импэкс Концерн“ эм, дуслын үйлдвэр барина гэж ХБ-наас 7.2 тэрбум төгрөг зээлээд Саруул таурын болон 13-н барилга, Дархан болон Булганы барилгад шилжүүлсэн байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.

Уг сонсгол “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байна.

Энэ үеэр Хөгжлийн банкны Хянан шалгах хорооны дарга Б.Энхбаяр "Монгол Эм Импэкс Концерн" нь Хөгжлийн банкнаас эм, дуслын үйлдвэр барина гэж 7.2 тэрбум төгрөг зээлээд Саруул таурын барилгын ажилд 2.1 тэрбум, 13-н барилгад 1.4 тэрбум, Дархан болон Булганы барилгад 0.5 тэрбум төгрөг шилжүүлсэн байна" гэлээ.

Б.Энхбаяр: Д.Ганбат гишүүн тэнэж, тэнэж орж ирээд төөрсөн юм шиг асуулт асуудгаа болино уу
Б.Энхбаяр: Д.Ганбат гишүүн тэнэж, тэнэж орж ирээд төөрсөн юм шиг асуулт асуудгаа болино уу
 
Ашигт малтмалын зөвшөөрөл олгохдоо Франц иргэдээс авлига авсан гэх асуудалд нэр холбогдоод буй Д.Үүрийнтуяа ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газарт хэлтсийн даргаар ажиллаж байна