Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: “Хүүхдийг садар самуунд уруу татаж, нүцгэн зургийг нь авч олон нийтийн сүлжээнд тавина“ хэмээн сүрдүүлсэн этгээдэд 20 жилийн ял оноосон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 10 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал цахим орчинд үйлдэгдсэн бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан гэх үндэслэлээр шүүхээр шийдэгдсэн хэргүүдийг жишээ татан ярьсан юм. Тодруулбал,

  • "СХД-ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 20 жилийн хорих ялыг иргэн "А"-д оногдуулах шийдвэр гарсан. Учир нь иргэн "А" фэйсбүүкээр дамжуулан насанд хүрээгүй хүүхдүүдтэй харилцан, "нүцгэн зургийг нь олон нийтийн сүлжээнд цацна" хэмээн заналхийлж, дахин нүцгэн зургийг нь авахуулан, ёс бус бичлэг хийлгүүлэх, удаан хугацаанд харилцсан охидтой уулзаж, бэлгийн харилцаанд орсон хэргээр 20 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
  • Мөн 2020 оны хоёрдугаар сард иргэн "Э" "Хүүхдүүд" нэртэй нууц групп чат шинээр нээж, насанд хүрээгүй хүүхдүүдийн садар самуун агуулсан дүрс бичлэгийг байршуулж, иргэдэд төлбөртэйгээр үзүүлсэн хэргийг БЗД-ийн шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон.
  • Түүнээс гадна иргэн "Г" бага насны хүүхдүүдийн ихэвчлэн ашигладаг LIKEE аппликэйшнээр эмэгтэй хүүхдийн пропайл зурагтай хаяг үүсгэн насанд хүрээгүй охидуудтай үеийн охин мэт харилцаж, эцэг эхээс далд нууц яриа өрнүүлж, нүцгэн зургийг нь авдаг байсан бөгөөд ахтайгаа харилцахыг шаардан улмаар видео бичлэгийг цацна хэмээн сүрдүүлэн, хохирогч хүүхдүүдтэй видео дуудлага хийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг байсан. Тиймээс иргэн "Г"-д шүүхээс 6-8 жилийн хорих ял оноосон.
  • Гадаад улсын иргэн Монгол Улсын иргэн "Д"-тэй 2022 оны наймдугаар сараас эхлэн фэйсбүүкээр харилцан өөрийгөө Англи улсын иргэн, 11 настай охинтой, энхийг сахиулагч хэмээн итгүүлж, Google translate ашиглан Монгол хэлээр харилцан дотноссон. Ийнхүү иргэн "Д"-д бэлэг илгээж байгаа хэмээн шуудангийн зардал болох 22,529 ам.долаар шилжүүлэхийг хүсэн, залилсан" гэв.

Мөн "Олон нийтийн сүлжээн дэх энэ мэт зөрчлөөс болон бусад хүчин зүйлээс шалтгаалан "Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалахтай холбоотой" хуулийг батлах хэрэгтэй юм. Гадны улсуудын жишгийг харахад бага насны хүүхдийн цахим орчин дахь аюулгүй орчинг сайжруулсан байдаг. Тиймээс зөрчилтйэ контентууд гэж юу болохыг хуульд тусгаж өгсөн. Монгол Улс эрх зүйн орчноо боловсронгуй болгоё, цаашид харилцах сувгаа тодорхой болгоё. Иргэний мэдээллийг хамгаалах, хэрэглэгч, үйлчлэгийн эрх үүргийг тодорхой болгосон хууль" гэлээ.

70 мянган тонн сайжруулсан түлшний үлдэгдэл байна
70 мянган тонн сайжруулсан түлшний үлдэгдэл байна
 
Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ
Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.