Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч байна. Үүнтэй холбогдуулан сайжруулсан түлшний нөөц хэр байгаа талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын газрын дарга Ц.Ганболдоос тодрууллаа. Тэрбээр "Нийслэлийн зүгээс түлшний тээвэрлэлт, борлуулалт, түгээлт, нөөцийг хариуцдаг. Чанар, стандарт, үйлдвэрлэлийн технологийг Эрчим хүчний яам, “Тавантолгой түлш” ХХК хариуцан ажиллаж байна. Энэ жил 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн. Одоо 70 мянган тонн түлшний үлдэгдэлтэй байна. Түлш тээвэрлэлтийн 31 компанийн 310 тээврийн хэрэгслээр түлшийг борлуулалтын цэгүүдэд түгээж байна. Мөн борлуулалтын 650 цэг байнга түлштэй байгаа” гэлээ.
Б.Арвинзаяа