Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол Төрийн ордонд болж байна. Сонсголоор, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хөндөж буй.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Та ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг таних уу. Энэ хүнтэй Макао болон Сингапурт уулзаж байсан уу" хэмээн тодруулахад "Бэрэн Групп" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Мөнхтөр "Би Т.Бадамжунайг нутгийн улс төрч гэдгээр нь танина. Сингапурт тааралдаж байсан" хэмээн хариулав.