ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн хурлыг зохион байгуулав.
Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 193 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 18, тавдугаар сарын 14-нд Алтанбулаг боомтоор орж ирэн ахмадын сувилалд тусгаарлагдсан 24 хүнд давтан шинжилгээ хийсэн. Дорноговь аймгаас илрүүлсэн 17 тээврийн жолоочийн сорьцоос коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 10 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт 19 жолоочоос, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхонд тусгаарлагдсан 103 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өнөөдөр дөрвөн оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Москвагаас ирсэн эдгээр оюутнууд 42-43 хоног эмчилгээ хийлгэж, эдгэрлээ. Эмчлэгдэж байгаа 104 иргэний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 95, хүндэвтэр 9 хүн байна" гэв.
У.БИЛГҮҮН