УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа.
Ажлын хэсэгт ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч А.Билэгт, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч Д.Батдорж, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч Д.Дэлгэрмаа нар багтан ажилласан юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн цартахалаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Шинэ Коронавирус (COVID-19)-т халдварын сэргийлэлт, хяналт”, Ослын удирдлагын систем”, “Коронавирусийн үед хийх халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа”, “Go data” аппликейшны хэрэглээ болон цар хүрээ”, “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээ” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.