Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын бүлэг нүүрсний хулгай, УБТЗ-д үүссэн асуудлыг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ дахь бүлгүүд хуралддаг. Тэгвэл өнөөдөр /2022.01.09/ МАН-ын бүлэг 10.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын танхимд хуралдана. Бүлгийн хуралдаанаар нүүрсний хулгайн асуудлыг голчлон хэлэлцэхээс гадна УБТЗ-д удирдлагууд холбогдсон хэргийн талаар хэлэлцэх аж.

Эргэн сануулахад, энэ сарын 5-6-нд шилжих шөнө ЭЦГ-аас С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж буй. Ийнхүү С.Батдөлийг 48 цаг хойшлуулшгүйгээр барьсан ч сулласан нь олны нийтийн эгдүүцлийг хүргээд буй. Учир нь гэрээс нь олон тэрбум төгрөг илрүүллээ хэмээн сүр дуулиантайгаар баривчилж, мэдээлэл хийсэн ч ийнхүү сулласан хэргээ нуун далдлах хангалттай боломж олголоо гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байгаа юм.

ТОДРУУЛГА: ОХУ, Украины дайны нөхцөл байдал болон түүхий эдийн хомстлоос үүдэж, антибиотик, хүүхдийн ханиад, томууны эм тасалдсан
ТОДРУУЛГА: ОХУ, Украины дайны нөхцөл байдал болон түүхий эдийн хомстлоос үүдэж, антибиотик, хүүхдийн ханиад, томууны эм тасалдсан
 
“Энэ ААН, 200 гаруй хүн чинь амьдрахын тулд, нүүрсээ борлуулахын тулд үнэ ханшаа буулгахаас өөр аргагүй байсан“
“Энэ ААН, 200 гаруй хүн чинь амьдрахын тулд, нүүрсээ борлуулахын тулд үнэ ханшаа буулгахаас өөр аргагүй байсан“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.