Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг мөн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82-ийн штрих 1-ийн 82-ийн штрих1-ийн 1 дэх хэсэгт / Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах “/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд:
Шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар