Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийгмийн энтрепренершип хөтөлбөрийн үндэсний аварга шалгаруулах арга хэмжээ болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Нийгмийн энтрепренершип хөтөлбөрт 15-34 насны нийт 30 залуус оролцсон байна. Тэд гурван сарын хугацаанд тогтвортой хөгжлийн зорилгуудад суурилсан өөрийн нийгэм болон байгаль орчинд ээлтэй бизнес санаагаа боловсруулжээ.

Үндэсний аваргад нийт гурван баг шалгарсан байна. Багууд НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн хөтөлбөрийн Залуучуудын Ко:Лаб төслийн 'Springboard' хөтөлбөрт хамрагдах аж.

Залуучуудын Ко:Лаб төсөл нь одоогоор 25 улсад хэрэгжээд байгаа дэлхийн хамгийн том залуучуудын нийгмийн энтрепренершип хөдөлгөөний нэг юм. Энэхүү төслийн зорилго нь залуучуудын манлайлал, нийгмийн инновац болон нийгмийн энтрепренершип үйл ажиллагааг дэмжих, нэмэгдүүлэх зарчмаар ТХЗ-н хэрэгжилтийг урагшлуулах юм.

Хүнд хэлбэрээр хордсон гэх дуудлага байхгүй болсон гэв
Хүнд хэлбэрээр хордсон гэх дуудлага байхгүй болсон гэв
 
Монгол хэл, бичгийн шалгалтад 12964 сурагч ТЭНЦСЭНГҮЙ
Монгол хэл, бичгийн шалгалтад 12964 сурагч ТЭНЦСЭНГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.