Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Дахин нэг хүн эдгэрч, эдгэрсэн иргэн 33 боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл :   Ковид-19 халдвар дэлхийн 216 оронд бүртгэгдэж,  таван сая 486 мянган хүн өвчилж 346 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн дотор 88 мянган хүн шинээр  өвчилж 2000 мянга гаруй хүн нас барсан. Үүнийг өмнөх өдрийнтэй харьцуулбал өвчлөл 5000-аар, нас баралт 2000 мянга гаруй хүнээр багассан байна. 

Харин ОХУ-д 24 цагийн дотор 8599 хүн шинээр халдвар авсан байна. Манай аймгуудтай хил залгаа мужуудад 19-120 тохиолдол шинээр нэмэгдсэн байна. Ялангуяа Эрхүүд 120 тохиолдол шинээр батлагдсан. 

Манай улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 32 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан. 108 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Өчигдөр орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд 10 эмч ажиллаж 5639 хүнд коронавирусний тандалт судалгааг хийсэн. Үүнд сэжигтэй тохиолдол илрээгүй. 24 цагийн дотор 5 хүн шинээр ажиглалтанд орсон. Харин 255 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 1141 хүн  ажиглалтанд байна. Үүнээс архаг хууч өвчтэй 111 хүн байна. 

24 цагийн дотор 119 дуудлагын дугаарт 168 дуудлага ирж, коронавирусний халдварын талаарх зөвлөмж, зөвлөгөөг авсан. Шуурхай аппликейшнд 14 дуудлага ирснээс АНУ, Франц улсаас холбогдож эмнэлзүй, урьдчилсан сэргийлэх аргын талаар зөвлөгөө авсан. 

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга  А. Амбасэлмаа: ХӨСҮТ болон Дархан-уул аймаг дахь лаборатид өчигдөр нийт 22 хүнд коронавирусний шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. Шинжилгээнд хамрагдсан иргэд нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан жолооч болон тандалтын сорьцууд байсан. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд нийт эдгэрсэн иргэн 33 боллоо. Одоогоор нийт батлагдсан тохиолдол 141 байна.

Эдгэрч гарсан иргэдээс 19 иргэн нь сувилалд тусгаарлагдаж, 4 иргэн гэрийн тусгаарлалтанд, 10 иргэний ажиглалт тусгаарлалтын хугацаа дууссан байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 125 хүн байна. 108 иргэн нь хэвтэн эмчлэгдэж, 17 хүн нь ажиглалтанд байна. 

Үндсэн Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг өнөөдрөөс албан ёсоор мөрдөж эхэлнэ
Үндсэн Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг өнөөдрөөс албан ёсоор мөрдөж эхэлнэ
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.