Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-аас тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн анхааралд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Москва – Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр, 26, 27-ны өдрүүдэд “Наушки – Сүхбаатар” боомтоор ОХУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэдийг татан авах бэлтгэл ажил хийгдэж байна.

Дээрх өдрүүдэд нутаг буцах иргэд коронавируст халдварын шинжилгээ заавал хийлгэсэн байхаас гадна 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал болох хоногийн 50000 төгрөг буюу нийт 1050000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан төлсөн байх шаардлагыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас тус тус тавьж байгаа болохыг анхаарна уу.

Тайлбар:

– Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

– Төлбөрөө зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.

– Тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яам 

БНСУ-д халдварын тохиолдол 16-аар нэмэгдэж 11206 болов
БНСУ-д халдварын тохиолдол 16-аар нэмэгдэж 11206 болов
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.