Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Энэ баасан гаргаас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Энэ сарын 06-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 7, 8-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 6, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.

ШУУД: АН-ын ҮБХ-ны гишүүдийн “Эв нэгдэл” зөвлөлдөх уулзалтын талаар мэдээлэл хийж байна
ШУУД: АН-ын ҮБХ-ны гишүүдийн “Эв нэгдэл” зөвлөлдөх уулзалтын талаар мэдээлэл хийж байна
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.