Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир "Говь, баруун гурван аймагт зуншлага тааруухан байсантай холбоотой бэлчээр байхгүй, хадлан өвч тааруухан байгаа. Шадар сайдын ажлын алба ямар арга хэмжээ авч байгаа юм бэ. Ихэнх байгалийн үзэсгэлэнтэй, хадлан өвч элбэг газруудаар нь тусгай хамгаалалттай газарт орчихсон байдаг. Тусгай хамгаалалттай газруудад малчдыг оруулдаггүй, мал бэлчээдэггүй ийм байдалтай байгаа. Тусгай хамгаалалттай газруудад мал оторлох нөхцөл бололцоог хангах хэрэгтэй" гэв.
Т.Аубакир: Тусгай хамгаалалттай газруудад мал оторлох нөхцлийг хангах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.