Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гадаад хүнд орос хэлийг заах нь” сэдэвт хэлэлцүүлэг бүхий онлайн чуулганыг зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

ТОМИЛГОО: Монгол-Оросын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар  Д.Билэгдоржийг томиллооМонголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооноос Уралын Холбооны их сургуультай (УрФУ) хамтран хэрэгжүүлсэн “Монгол дахь орос хэлний сургалтын бүтээлч лаборатори” сэдэвт ОХУ-ын Ерөнхийлөгчийн төсөл амжилттай хэрэгжүүлж дууслаа. Үүний хүрээнд өнгөрөгч оны 12-р сарын 20-ны өдөр Монголын орос хэлний нийт багш нарт зориулсан “Гадаад хүнд орос хэлийг заах нь” сэдэвт хэлэлцүүлэг бүхий онлайн чуулганыг зохион байгууллаа.

Чуулганы нээлтэд Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны ерөнхийлөгч Цэвээний Магсар, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын орлогч тэргүүн Кильпякова Валерия Валерьевна, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Орос хэлний тэнхимийн эрхлэгч доктор Ш.Цолмон нар үг хэлж форумын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Нэн түрүүнд хөдөө орон нутгийн орос хэлний багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилго чиглэлтэйгээр 2022 оны 4-р сарын 11-нд эхэлсэн уг төсөлд нийт дүнгээр 496 орос хэлний багш хамрагдсан ба оролцсон багш нар орос хэлний сургалтанд цахим технологи ашиглах, гадаад хэлний хичээлд тоглоомын арга хэрэглэх, сургалтад идэвхтэй харилцааны Action-oriented хандлагыг нэвтрүүлэх зэрэг чиглэлээр өгсөн мэдээллийн дагуу даалгавар гүйцэтгэж туршилт сургалт явуулах, үр дүнг нь эргэж хэлэлцэх зэрэг идэвхтэй арга зүйгээр ажиллаж, төслийн хүрээнд явагдсан сургалтуудад идэвхтэй хамрагдсан юм.

Тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбоо, Уралын Холбооны их сургууль, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Орос хэлний тэнхим тэнхим идэвхтэй оролцлоо.

No description available.

“Та бид оносон аваас үр ач нар маань талархаж, алдсан аваас залруулах тэдэнд минь үлдэнэ”
“Та бид оносон аваас үр ач нар маань талархаж, алдсан аваас залруулах тэдэнд минь үлдэнэ”
 
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.