Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Буянт-Ухаа-2” цогцолборт 1200 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх зорилгоор хийж буй бүтээн байгуулалтын хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа-2” цогцолборт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн болжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны хүүхэд багачуудыг сургах ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, камержуулалтын ажил бүрэн дууссан байна.

Мөн "Бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, “Вишндевелопмент” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа" гэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.

ТАНИЛЦ: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах 136 нэр дэвшигч материалаа өгчээ
ТАНИЛЦ: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах 136 нэр дэвшигч материалаа өгчээ
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.