Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Буянт-Ухаа” нисэх буудалд цахим хөгжил, инновацын төвийг нээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

“Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор “Буянт-Ухаа” нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглах Засгийн газрын тогтоол гарсан билээ. Энэ дагуу тус нисэх буудал шаардлагатай тохиолдолд олон улсын болон орон нутгийн нислэгүүдийг хүлээн авах байнгын бэлэн байдлыг хангажээ.

Одоогоор “Буянт-Ухаа” нисэх буудалд Нисэхийн сургалтын төвийг нээж, нисэхийн салбарын мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж байгаа юм байна. Цаашид Цахим хөгжил, инновацын төвийг нээхээр ажиллаж байгаа аж.

Ингэснээр “Буянт-Ухаа” нисэх буудалд Монголын цахиурын хөндийг хөгжүүлэх суурийг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж, хэд хэдэн төрийн байгууллага, хувийн хэвшлийн компаниудыг хотын төвөөс нүүлгэх, мэдээллийн технологийн чиглэлийн компаниудад өсөж хөгжих, тэдгээрт ажиллаж буй Монгол инженерүүд ая тухтай орчинд ажиллах зэрэг нөхцөл бүрдэнэ хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон бусад албаны хүмүүс “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зочилж, Иргэний нисэхийн салбарынхантай уулзах үеэр мэдэгдсэн байна.

560 мянган зөрчил илрүүлсэн ч жолооч нарын 23 хувь нь л төлбөрөө барагдуулжээ
560 мянган зөрчил илрүүлсэн ч жолооч нарын 23 хувь нь л төлбөрөө барагдуулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд