Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ковид-19-өөс үүдэн бусад халдварт өвчнүүд тархах эрсдэлтэй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Эрүүл мэндийн яамнаас товлолт вакцины талаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:  Манай улсын хувьд товлолтын дархлаажуулалт хэвийн явагдаж байна. Энэ дархлаажуулалтанд хэрэглэгддэг нэр төрлийн вакцинуудыг 6 сарын нөөцтэйгээр ханган нийлүүлж хүлээж авсан.  1992 оноос хойш жилдээ хоёр удаа 5, 10 саруудад дархлаажуулалтын өдрийг тэмдэглэдэг. Энэ үеэр товлолтын дархлаажуулалтаас ямар нэгэн шалтгаантайгаар хоцорсон хүүхдүүдэд нөхөн дархлаажуулалт хийдэг. Мөн олон нийтэд вакциныг яаж хийдэг талаарх мэдээллийг түгээхэд чиглэдэг. Энэ жилийн хувьд "Вакцин бүх нийтийн төлөө" уриан дор 10 хоног тэмдэглэн өнгөрүүлж байна. Коронавирусний цар тахлаас үүдэн улаан бурхан, халдварт саа зэрэг өвчтөнүүд  зэрэгцэн тархах эрсдэл өндөр гэж үзээд товлолтын дархлаажуулалтыг ямар ч цаг үед тогтвортой хийх ёстой гэж үзэж байгаа" гэв. 

"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдааны шилдгүүд тодорлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.