Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт 172 бие даагчийн мөрийн хөтөлбөрийн дүгнэлт гарчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Үндэсний аудитын газар  бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж холбогдох дүгнэлтүүдийг гаргажээ.

Нийт 208 иргэнээс бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг ирүүлсэн.  Үүнээс 7 иргэн мөрийн хөтөлбөрөө өөрийн хүсэлтээр буцаан авснаар 201 мөрийн хөтөлбөрт аудит хийж 121 иргэний мөрийн хөтөлбөрт хуульд заасны дагуу холбогдох дүгнэлт гарган буцаасан. 

Тэгвэл 121 буцаагдсан мөрийн хөтөлбөрөөс 92 иргэн 5 хоногийн дотор хуульд нийцүүлсэн хугацаанд мөрийн хөтөлбөрөө засан дахин  Үндэсний аудитын газарт ирүүлжээ. 

Ингээд нийт 172 иргэний мөрийн хөтөлбөрт холбогдох дүгнэлт гаргаж, тухайн иргэнд мэдэгдсэн бөгөөд үүнээс дүгнэлтээ авсан 158, дүгнэлтээ аваагүй 14 иргэн байна.

Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17. дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг хянаж хуулийн хугацаанд дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүллээ.

Хувийн санхүүгийн зөвлөх Ж.Энхсанаа: Мөнгө хуримтлуулна гэдэг насан туршийн дадал байдаг
Хувийн санхүүгийн зөвлөх Ж.Энхсанаа: Мөнгө хуримтлуулна гэдэг насан туршийн дадал байдаг
 
Нэгдүгээр ангийн 28.519 сурагчийн 78 хувь нь шүдээ бүрэн угаадаггүй гэж оношлогджээ
Нэгдүгээр ангийн 28.519 сурагчийн 78 хувь нь шүдээ бүрэн угаадаггүй гэж оношлогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.