NBA-ийн домогт тоглогч Кобе Брайантийн дурсгалд зориулсан Холливуудын арга хэмжээ Беверли Хиллс хотод болж, түүний спортын дурсгалын эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулжээ.
Уг Жулиений дуудлага худалдаагаар бетон дээрх Кобе Брайантийн алганы хээ $75,000-оор борлуулагдсан байна.
Тэрхүү хээг Брайант 2011 онд Холливудын Булварт байрлах Хятадын театрын нээлттэй талбайд дарж үлдээжээ. Ингэснээр тэр Холливудын хамгийн том оддын хамт алганы хээгээ үлдээсэн анхны тамирчин болсон юм.
Тус хээг дуудлага худалдааны өмнөх урьдчилсан тооцоогоор $4,000-6,000 хүрнэ гэж тооцоолж байсан ч, ийнхүү 18 дахин өндөр үнэлгээгээр борлуулагдсан байна.
Жулиены дуудлага худалдааны бусад онцлох зүйлсийг дурьдвал 1999-2000 оны NBA-ийн тэмцээний үеэр Брайнтын өмссөн иж бүрэн дүрэмт хувцас анхны үнэ болох 10,000 доллараас 4 дахин их буюу 43,750 доллараар худалдаалагджээ.
Энэ мэтчилэн Брайнтын эд зүйлс Жулиений дуудлага худалдаагаар нийт 202,590 доллард хүрсэн байна.
Эх сурвалж: Gulfnews