Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад замын хөдөлгөөний дүрэм үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрэм 1925 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 18 дугаар хуралдаанаар баталжээ.

Үүнээс хойш 12 удаа шинэчлэн батлагдаж, 5 удаа нэмэлт өөрчлөлт орж, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийг 27 бүлэг, 224 зүйл, 4 хавсралттайгаар шинэчлэн баталж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд 95 жилийн хугацаа өнгөрөөд байна.

Замын хөдөлгөөний дараалал тогтоож, хөдөлгөөнд оролцогчдын эрхийг хамгаалахад чиглэгдсэн эрх зүйн актыг баталсан энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан иргэдийн замын хөдөлгөөнийг дүрмийн мэдлэгийг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах  ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмийг чанд сахин биелүүлснээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг найдвартай хамгаалах ач тустай гэдгийг тогтмол санаж, зөв амьдралын хэвшлийг бий болгоорой гэж Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

60 жилийн ойн нэрэмжит “Найрамдлын төгөл” байгууллаа
60 жилийн ойн нэрэмжит “Найрамдлын төгөл” байгууллаа
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга