Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Халамжаас-хөдөлмөрт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2022.09.26/ “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Засгийн газраас халамжаас хөдөлмөрт бодлогыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд гаргаж, олон санал санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ санал санаачилгыг бодлогын хувьд цэгцлэх, үндэсний хэмжээний нэгдмэл ойлголтыг бий болгох, нийгмийн халамжийн гэх тодотголтой бодлогыг цаашид нийгмийн цогц бодлогын нэг хэсэг болгон хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн учраас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа гэдгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин хэлэлцүүлгийн эхэнд онцоллоо.

Тэрбээр “Өнөөдрийг хүртэл бидний хэрэгжүүлж ирсэн бодлогын хүрээнд халамж хэт хавтгайрч, хөдөлмөрт бус халамжид дулдуйдсан нийгэм бий болох хандлага гүнзгийрч байгааг бид залруулахын тулд “Халамжаас-Хөдөлмөрт” бодлогыг санаачилсан. Цаашид нийгмийг бүхэлд нь хамарсан хөтөлбөр болгон хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг ирээдүй алсаа харж хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг шат шатандаа ойлгох ёстой” хэмээв.

НББХ: Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнгийн гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо
НББХ: Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнгийн гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо
 
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.