Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НББХ: “Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн тайланг сонслоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 16 секунд

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.10.11) хуралдаан 09 цаг 25 минутад 56.2 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцлээ.

“Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

Хуралдааны эхэнд “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул тогтоолын төслийн хүрээнд тус Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандыг чөлөөлөх талаар санал хураалт явуулахад гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.

“Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг сонслоо

Хуралдаанаар үргэлжлүүлэн “Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсох асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр Байнгын хорооны дарга П.Анужин, Байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газарт чиглэл хүргүүлсэн бөгөөд Улсын Их Хурал Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж Байнгын хорооноос баталсан тус тогтоолын хэрэгжилтийн явцын тайланг сонсож буй талаар танилцууллаа.

Байнгын хорооны 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын тайланг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар танилцуулав.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр танилцуулгадаа Байнгын хорооны тогтоолоор чиглэл өгсөн 11 асуудлын ес нь тус яамны чиг үүрэгт хамааралтайг дурдав. Тэрбээр Байнгын хорооны тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдах 17 хуулийн төслийн хамт боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн боловч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотой яамдаас дахин санал авч, хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Улсын Хэмжээнд 2021 онд “Ахмадын сан” байгуулсан 3534 аж ахуйн нэгж, байгууллага байсан бол 2022 оны жилийн эцэст өмнөх оноос 500-аас доошгүй тоогоор нэмэгдүүлэх зорилт тавьсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөс 2022 онд Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 6.9 тэрбум төгрөгийн төсвийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тусган хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2022 оны 8 дугаар сарын байдлаар 1280 ахмад мэргэжилтэн хамрагдаж, 3.9 тэрбум төгрөг зарцуулж, 1319 ажлын байр бий болсон. Улсын хэмжээнд ахмадын ордон, өргөө, төв, танхим зэрэг нийт 441 газар үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн халамжийн салбарыг цахимжуулах зорилтын хүрээнд “Насны хишиг”, Эхийн алдар одонгийн мөнгөн тэтгэмж, ахмад настны халамжийн тэтгэвэр, байнгын асаргааны тэтгэмж, амралт сувиллын үйлчилгээ, ганц бие ахмад настан, хүндэт донор ахмад настны түлш худалдан авах, орон сууцны дэмжлэг үзүүлэх мөнгөн тусламж зэрэг ахмад настанд үзүүлдэг үйлчилгээнүүд бүрэн цахимжсан зэргээр Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хийсэн ажлын явцын талаар танилцууллаа.

НББХ: Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
НББХ: Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.