Улаанбаатар хотод 2022.12.21-ний өдөр орсон цаснаар автозамуудад халтиргаа, гулгаа үүсч, зорчих хэсгийн хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн.
Сонгинохайрхан дүүргийн автозамуудад /Тахилт, Толгойт, Нарангийн гол, Их наран, Баруун салаа, Зүүн салаа, 1 дүгээр хорооллын арын зам, Содонгийн арын зам, Найрамдлын зам, Эмээлт, Товчоо, Ар гүнт, Баруун туруун/ үүссэн нөхцөл байдал дээр зам цэвэрлэгээний нийт дөрвөн байгууллага тусгай зориулалтын 5 техник, 34 хүний бүрэлдэхүүнтэйгээр 4 тн бодис, 81 тн давс, 18 тн хайрга цацах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн зам цэвэрлэгээний дөрвөн байгууллага 164 зам талбайн үйлчлэгч, тусгай зориулалтын 21 техник, 24 жолооч ажилтантайгаар 1.020 мкв зам талбайн үйлчилгээг тогтмол хийн ажиллаж байна.