Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Болорчулуун: 2.4 сая ширхэг арьс, шир боловсруулах 3 үйлдвэрийг цэвэрлэх байгууламж, дэд бүтэцтэй нь байгуулахад 300.2 тэрбум төгрөг шаардлагатай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 48 секунд

Чуулганы хуралдаанаар “Дарханы арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаарх” асуулгад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хариу өгөв. Тэрбээр, орон нутгийн өмчит “Дархан арьс ширний цогцолбор” ХХК дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулан Хөгжлийн банкнаас 18.7 тэрбум төгрөгийн зээл авч, 12.7 тэрбум төгрөгийг цахилгааны шугам сүлжээ, дэд станц, цэвэрлэх байгууламж, гадна ус, дулаан хангамжийн бүтээн байгуулалтад зарцуулсан ба нийттээ 40.8 тэрбум төгрөгийг гаргасан гэж Үндэсний аудитын газар дүгнэлт гаргасан.

“Хувийн хэвшлийн гүйцэтгэж байгаа бүтээн байгуулалтын ажил хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай байдлаас шалтгаалж удааширсан, цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй болсон. Иймд Улсын Их Хурлаас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” болон “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Дархан арьс ширний цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийг байгуулсан”

Засгийн газраас арьс, шир боловсруулах цогцолбор үйлдвэрийн бүтээн байгуулалтад онцгой анхаарал хандуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дэлхийд тэргүүлэгч байгууллагатай хамтран ажиллах, дэлхийн болон Европын Холбооны стандартад нийцсэн сүүлийн үеийн шинэ, дэвшилтэт техник, технологийг нэтрүүлэхээр ажиллаж байгаа.

“Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/130 дугаар захирамжаар олгосон 25 га газарт төслийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Тус цогцолборын бүтээн байгуулалтыг 2 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийн бүтээн байгуулалтаар жилдээ 2.4 сая ширхэг арьс, шир боловсруулах 3 үйлдвэрийг цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн хамт байгуулахад нийтдээ 300.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна.

Итали улсын тоног төхөөрөмжөөр тогноглогдох цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулж, түр дэд бүтцийн бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Мөн үйлдвэрийн барилгын зураг төсвийг боловсруулах ажил дуусах шатандаа орж, дэд бүтцийн зураг төсөл боловсруулах ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна" гэв.

“Сахилга, хариуцлагын зөвлөгөөн“-ийг зохион байгуулжээ
“Сахилга, хариуцлагын зөвлөгөөн“-ийг зохион байгуулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.