Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газраа орон сууцаар сольсон иргэд байрныхаа түлхүүрийг гардан авч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд


Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдээлэл хийж байна

С.Амарсайхан: Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлыг зохион байгуулж байна. “НОСК” ХК-иөс өнгөрсөн оны 11 сард тус ажлыг эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хагас жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 9,10 дугаар хороонд нийтдээ 6,4 га газарт 125 нэгж талбар буюу хашааны 440 гаруй иргэд эзэмшил газраа орон сууцаар сольж, шинэ орон сууцанд орсон байна.

Мөн Түрээслээд өмчлөх санаачилгыг гаргаж хэрэгжүүлсэн. Иргэд газраа чөлөөлчхөөд хүлээх шаардлагагүйгээр байранд орж байна. Бүх боломж нь бүрдсэн газар 10 мянган өрхийг байраар хангах ажлыг төлөвлөж байна.

Иргэд өөрийн сайн дураар энэ төсөлд санаачилга гарган хамрагдаж байна. Энэ байдлаараа гэр хорооллыг барилгажуулах ажил өрнөсөөр байх болно. Бид зах зээл дээр байгаа орон сууцыг худалдан авч, дараа нь иргэддээ тэнцвэртэйгээр түрээслэн өмчлөх боломж олгож байна. Энэ бол шинэ төсөл. Гэсэн хэдий ч хаа хаанаа эдийн засгийн хөшүүрэг болох юм. Ямар ч орон сууцыг худалдан авахад тодорхой шаардлагын дагуу ил тод байдлаар сонгох болно. Нэг өдрийн дотор нийт иргэдийг байранд оруулах боломжгүй. Аль болох өдөр хоног алдахгүйгээр иргэдээ орон сууцанд оруулахаар ажиллаж байна. 

Нийтдээ 79 өрхийн 270 иргэн газраа байраар сольж, 160 яндан байхгүй болж байна.

Баянзүрх дүүрэгт хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх газар байдаггүй. Энэ ажлуудыг шат дараатайгаар шийднэ гэв.

“Nema ГОК 58” аппликэйшныг бүтээжээ
“Nema ГОК 58” аппликэйшныг бүтээжээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.