Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д ахлах сургууль хичээллэж эхэлсэн эхний өдөр 2 сурагч Ковид-19 тусчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 31 секунд

Бүгд Найрамдах Солонгос Улсын ахлах сургуулийн хичээлийг эхлүүлсэн эхний өдөр ахлах сургуулийн 2 сурагч коронавирусний халдвар авсан нь батлагдсанаар сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүд түгшүүртэй байдалд оржээ.

Ахлах сургуулийн хичээлийн нээлтийг хийхээр товлосон байсан өдөр буюу 5 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 6 цагийн орчимд Инчёон хотын Мижү Холл дүүргийн Инан ахлах сургуулийн 3 дугаар ангийн 2 сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагдсан байна. Ингэснээр Ичёоны Боловсролын газар Инчёон хотын 5 дүүргийн 66 ахлах сургуулийн сурагчдыг гэрт нь нэн даруй буцаах шийдвэрийг гаргасан байна. Дээр дурдсан 66 ахлах сургуулийн танхимын сургалтыг 2 өдөр үргэлжлүүлэн зохион байгуулж, 5 дугаар сарын 22-ны өдрөөс танхимын сургалтыг хэсэг хугацаанд зогсоож, ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагчдын төгсөлтийн шалгалтыг цахимаар гэрээс нь авах арга хэмжээг авахаар болжээ.

Коронавирусний халдвар авсан хоёр сурагчийн нэг нь халдварыг фитнес клубээс авсан байх өндөр магадлалтай юм байна. Тэрээр фитнест явсан өдрөө 145 хүнтэй хамт дасгал хийж, 700 орчим хүнтэй харьцсан мэдээ байна.

Эх сурвалж: ЭМЯ

Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил хийгдэж байна
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил хийгдэж байна
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.