Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Миний ахыг 5-7 нүүрсний компанитай гэж ХУДАЛ мэдээлсэн этгээдийг шалгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр,

"Монгол Улсын Засгийн газраас “нүүрсний хулгай”-н асуудлыг олон нийтэд анх дэлгэж, иргэдийнхээ жагсаал тэмцэл, шаардлагын дагуу нүүрсний гэх тодотголтой “хулгай”-н асуудлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.

Гэтэл сүүлийн үед нүүрсний хулгайн асуудлын “жинхэнэ эзэд”-ээс нь өөр хүмүүст нялзаах, хамаатуулах сонирхолтой хэсэг бүлэг этгээд, албан тушаалтан нь өөрсдийн эрх ашгийн төлөө бусдыг гүтгэж эхэллээ.

Миний ах дүү нар ийм чиглэлийн бизнес эрхэлдэггүй, уул уурхайн тэр дундаа нүүрсний, нүүрс тээврийн ямар ч компани байхгүй болно. Гэтэл NTV телевизийн “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон /2022.12.20/ ЗТХЯ-ны Тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга асан Д.Батбаатар гэгч нь “ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн төрсөн ах нь нүүрсний 5-7 компанитай” гэж огт ор үндэсгүй мэдээлэл хийлээ. Тиймээс дээрх худал мэдээллийг түгээсэн этгээдийг шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад хандахаа мэдэгдэж байна.

Ард түмний мэдэлд байхаар хуульчлагдсан байгалийн баялгаас завшсан этгээдүүдтэй хийх тэмцэл үргэлжилж, иргэдийнхээ алдагдсан боломжийг нөхөх бодлого шийдвэрүүдийг Засгийн газрын зүгээс гаргасаар байх болно. Энэ тэмцлийг сулруулах, хүчгүйдүүлэх гэсэн явуулгуудыг огт хүлээн зөвшөөрөхгүй, хуулийн хүрээнд зарчим барьж ажиллана гэдгээ дахин илэрхийлье" гэв.

Нэн шаардлагатай эмийг ЭМД-аас 100 хувь хөнгөлүүлж авах боломжтой
Нэн шаардлагатай эмийг ЭМД-аас 100 хувь хөнгөлүүлж авах боломжтой
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.