Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал эхлэхийн өмнө Монгол улсын иргэн, уран нугараач А.Уранбилэг аяллын хөлөг онгоц дээр ажиллаж, Cirque du Soleil шоунд оролцож байжээ. Түүний үзүүлдэг үзүүлбэр жуулчдын сонирхлыг ихэд татдаг байлаа.
Гэвч коронавирусний улмаас хөл хорио тогтоосноор А.Уранбилэг одоо Италийн эрэг орчим хөлөг онгоц дотроо хөл хорины дэглэм зогсохыг 50 дахь хоногтоо хүлээн сууж байна гэж Euroasia агентлаг мэдээлжээ. Тэрбээр
“Би маш бүгчим газар байна. Гэхдээ азаар би жижигхэн хайрцагт багтаж орж, үзүүлбэр үзүүлдэг хүн. Ахиад хэзээ тайзан дээр гарахаа мэдэхгүй байна. Дэлхий ертөнц дахин урлагийн тоглолт үзэхэд бэлэн болох цаг хэзээ ирэх бол” гэж бичжээ.