
Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам улс төрийн намуудаас анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа.
МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр тус намаас өрсөлдөх 76 нэр дэвшигчтэй дээрх гэрээг үзэглэсэн юм. Эрх баригч намынхан 76 нэр дэвшигчээ энэ сарын 16-ны өдөр Бага хурлын VI хуралдаанаараа албан ёсоор тодруулсан.
Сонгуулийн тухай хуульд “Нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэж заасны дагуу 16 эмэгтэй нэр дэвшигчийг УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдүүлэхээр сонгоод байна.
УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцож байгаа бөгөөд эрх баригч Монгол ардын нам улс төрийн намуудаас анх удаа ийнхүү нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгуулав.