Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гашуунсухайт” боомтод Ковид-19 халдварын үеийн чадавхын үнэлгээ хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд


ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан “Ажлын хэсэг” Өмнөговь аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн  “Гашуунсухайт” болон “Шивээхүрэн” боомтод Ковид-19 халдварын үеийн бэлтгэл, бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхын үнэлгээ”-г хийх юм. Боомтын болон хорио цээрийн бүсэд нүүрсний экспорт, ачаа тээвэрлэлттэй холбоотой бэлтгэл, бэлэн байдал, чадавх болоод хилийн боомт, шалган нэвтрүүлэх цэг, хорио цээрийн бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн алба хаагчдын халдварт өртөх эрсдэлийг үнэлж, аймгийн болон Улсын онцгой комиссд зөвлөмж боловсруулж хүргүүлэх зорилготой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Шаардлага хангаагүй барилгын хашааг албадан буулгажээ
Шаардлага хангаагүй барилгын хашааг албадан буулгажээ
 
ЭШ: Математикийн шалгалтад 43, биологийн шалгалтад 10 сурагч 800 оноо авлаа
ЭШ: Математикийн шалгалтад 43, биологийн шалгалтад 10 сурагч 800 оноо авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.