Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Дашмаа: Прокурорын байгууллагаас БНХАУ-ын талд хоёр хүсэлт хүргүүлсний нэг хүсэлтийн хариу ирээгүй байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
2 минут 56 секунд

Нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар прокурорын байгууллага БНХАУ-ын талтай хэрхэн мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байгаа талаар Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.

-Нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар Хятадын талаас мэдээлэл авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн Улсын ерөнхий прокурорын газрын 2022.11.29-ний өдрийн 1/7881 дугаартай албан бичиг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан. Прокурорын байгууллагаас БНХАУ-ын талтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

-Юуны өмнө эрх зүйн туслалцаа харилцах үзүүлэх ажиллагаа гэж юу болох, хэрхэн явагддаг талаар товч ойлголтыг өгөх нь зүйтэй байх.

Эрүүгийн хэргийг шалгахад гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа хүнээс мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө хураан авах, холбогдох байгууллагаас тодорхой асуудлаар мэдээлэл авах шаардлагатай тохиолдолд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу хүсэлтийг эрх бүхий байгууллагаар дамжуулан хүргүүлдэг.

Тодруулбал мөрдөгчөөс эрх зүйн туслалцаагаар гадаад улсаас авах мэдээлэл, хийгдэх тодорхой ажиллагааны талаарх хүсэлтийг прокурорт ирүүлж, прокурор тухайн улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрт заасан байгууллагад нь хүргүүлж хамтран ажилладаг.

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт, бусад үйл ажиллагаатай холбоотой Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байсан 2 хэрэгт БНХАУ-аас шаардлагатай мэдээ, мэдээллийг авахаар 2019, 2021 онд 2 хүсэлт хүргүүлснээс 1 хүсэлтийг хилийн бүртгэлийн системд өөрчлөлт оруулсан учраас биелүүлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн, 1 хүсэлтийн хариу одоогоор ирээгүй байгаа.

БНХАУ-аас эрх зүйн туслалцаа ирүүлэх боломжгүй гэсэн учраас тус прокурорын газраас “нүүрсний” гэх тодотголтой хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хил хамгаалах Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газруудаар дамжуулан БНХАУ-ын хил хамгаалах болон гаалийн байгууллагаас мэдээлэл авах боломжтой эсэх, энэ асуудалд дэмжлэг үзүүлэх талаар Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Хууль зүй, Дотоод хэргийн сайдад албан бичиг, шаардлагатай мэдээллийг хүргүүлсэн.

Дээрх асуудлыг ТВ9 телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэхдээ прокурорын байгууллагаас БНХАУ-ын талд хүргүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлт тодорхой бус байсан мэтээр буруу тайлбарлаж, ташаа мэдээлсэн байсныг энэ дашрамд хэлэх нь зүйтэй байна.

Х.Нямбаатар: Их л баян жагсаал болж байгаа, нэг хоноход 200 мянган төгрөг өгч байна гэх мэдээлэл ч байна
Х.Нямбаатар: Их л баян жагсаал болж байгаа, нэг хоноход 200 мянган төгрөг өгч байна гэх мэдээлэл ч байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.