Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбаатар: Экспортод гарах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар экспортод гарах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталсан байна. Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Энэ журмыг баталж буй гол агуулга нь УИХ-д уул уурхайн биржийн тухай хууль явж буй. Энэ хуулийн хэрэгжих хугацаа ирэх оны долдугаар сарын 1. Уул уурхайн биржээр нүүрс, зэс, төмөр гээд гол металиудаа уул уурхайн биржээр зарна. Долоодугаар сарын 1-нийг хүртэл нүүрсийг энэ журмаар зарахаар болж байна.

Хамгийн гол нь үнэ тогтворжина. Бид дээд хязгаарыг тогтоосон. Эхний ээлжинд ЭТТ ХК-ний 30 хувийг энэ биржээр зарна. Цаашлаад энэ биржээрээ бүх нүүрс болон зэс, төмрийн хүдэр гэх мэт бусад ашигт малтмалуудаа зарах зорилтыг тавьж ажиллаж байна. Биржийн үйл ажиллагаанд СЗХ хяналт тавина" гэлээ.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.