Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой гомдол ар гэр, албан байгууллага, хувь хүнээс ирээгүй байгаа учир хэлэлцэх БОЛОМЖГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 16 секунд

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн асуудал олон нийтийн сүлжээнд цацагдсан. Түүний нөхөр Б.Наранцацралт УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг гэр бүлийн гадуурх харилцаатай, хүчирхийлэл үйлддэг хэмээн олон нийтэд мэдээлж, улмаар хүүхдээ зодож "Зайл" хэмээн хөөж буй бичлэгийг сошиалд дэлгэсэн юм.

Тиймээс иргэдийн зүгээс УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ёсзүйн асуудлыг УИХ-аар хэлэлцэж, эргүүлэн татах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй.

Иймд уг асуудлыг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын Ёсзүй, сахилга хариуцлага байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөс тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй бичлэг олон нийтэд цацагдаад байгаа. Олон нийтээс УИХ-аар хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр байна. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ёсзүйн асуудлыг хэлэлцэх үү. Үүнтэй холбоотой гомдол ирсэн үү?

-Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамын асуудлыг хэлэлцэх өргөдөл, гомдол ирээгүй байна. УИХ-ын гишүүний ёсзүйн дүрэм гэж бий. Тэр дүрмэнд хуулийн байгууллагаар шалгаж байгаа асуудлыг Ёсзүйн байнгын хороо урдуур нь орж, ямар нэгэн байдлаар хэлэлцэхийг хориглоно гээд заачихсан. Тиймээс гомдол санал ирсэн үед нь шийднэ. Хэлэлцэнэ.

УИХ-ын даргад болон манай дээр гомдол ирээгүй. Хэрвээ ирвэл хэлэлцэж таарна.

-МАН энэ жил хүний эрхийг дэмжихээ илэрхийлээд буй. Гэтэл намын гишүүн нь хүний эрхийг зөрчиж, хүүхдээ хүчирхийлж байгаа нь ил боллоо?

-Албан ёсоор өргөдөл, гомдол ирээгүй. Тиймээс бид шууд санаачилгаа барьж аваад УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх, арга хэмжээ авах нь хуулийн хүрээнд боломжгүй. Ямар нэгэн санал гомдлыг ар гэр юм уу ТББ, эсвэл ямар нэг байгууллагаас ирвэл хэлэлцэнэ. Бичлэг гарсан байна лээ.

“БИДНИЙ БАХАРХАЛ” ТӨСӨЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.