АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг зарлаж мэдээлэл хийж байна. Энэ үеэр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар н.Даваатогтох мэдээлэл өглөө. Тэрбээр "Мөрдөн шалгах хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлттэй холбоотой хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор 47 объектод нэгжлэг хийсэн. 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хорьсон. Цагдан хоригдсон этгээдүүдээс мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
АТГ: “Нүүрсний“ гэх 22 хэрэгт холбогдуулан 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хорьсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.