Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЕПГ: Нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдэд ял тохиролцсон гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 59 секунд

Прокурортой ял тохиролцож, хялбаршуулах журмаар шийдүүлэхээр хандсан "Нүүрсний" гэх хэргийг Шүүх хүлээж авахаас татгалзаж, прокурорт буцаасан гэх агуулга бүхий мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Эл мэдээллийг Улсын Ерөнхий прокурорын газраас үгүйсгэж, ташаа мэдээлэл хэмээн мэдэгдлээ.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан Д нарт холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Дээрх хэргийг прокуророос ердийн журмаар шүүхэд шилжүүлсэн бөгөөд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байгаа аж.

Ц.Батцэцэг Казах күресийн дэлхийн аварга болжээ
Ц.Батцэцэг Казах күресийн дэлхийн аварга болжээ
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.