Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: 87 хүн хөнгөн, 27 хүн хүндэвтэр шинж тэмдэгтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг задаллаа. Тэрээр:

“Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 247 шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Үүнийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13, Орхон аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 160 хүн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 5 хүн, тандалтын зорилгоор авсан 32 хүний шинжилгээнүүд тус тус хийгдэж, бүгдэд нь коронавирус илрээгүй байна.

Мөн өвчтөнүүдийн биеийн байдлын үнэлгээгээр хөнгөн 87, хүндэвтэр 27 хүн байна гэж үнэлэгдлээ.” гэв.

Манай улсад батлагдсан тохиолдол нийт 140 бүртгэгдэж, үүнээс 26 хүн эдгэрэн дараагийн шатны хяналт руу шилжсэн байна.

Автобусны буудлыг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж байна
Автобусны буудлыг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга