Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Улстөрд нөлөө бүхий болон хууль хяналтын байгууллагуудын хамаарал бүхий 4000 гаруй хуулийн этгээдтэй холбогдох 8000 гаруй материалыг авсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан УИХ-ын Хөгжлийн банкны Хянан шалгах Түр хороо хуралдаж байна. Хуралдаанаар,

-Түр хорооны сонсголын тов тогтооно

-Түр хорооны сонсголд гэрчээр дуудах хүн, албан тушаалтны нэрс батлана

-Хянан шалгагч, шинжээчдийн ажлын хөлсийг тогтооно

-Хяналт шалгалтын ажилд саад учруулж буй зарим байгууллага, албан тушаалтныг дуудаж байцаана

-Бусад асуудлыг хэлэлцэх юм.

Түр хорооны дарга Б.Энхбаяр "Хянан шалгалтын ажил одоо ч үргэлжилж байна. Ирсэн цаасан материал гэвэл энэ хуралдаж байгаа танхимыг бүтэн дүүргэхээр их байна. Жагсаал, цуглаантай холбоотойгоор хянан шалгагч нар ордон руу орж гарах гээд хугацаа алдлаа. Өчигдөр гэхэд, улстөрд нөлөө бүхий болон хууль хяналтын байгууллагуудын хамаарал бүхий хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлээс газраас авсан. Нийт 4000 гаруй хуулийн этгээдтэй холбогдох 8000 гаруй материал авсан. Энэ материалуудыг нь бүгдийг нь Хөгжлийн банкнаас зээл авсан, дамжуулан зээл авсан хуулийн этгээдүүдтэй нэг бүрчлэн хянан шалгах ажиллагаа хийгдэнэ. Тэгэхээр энэ жил нэлээн цар хүрээтэй үргэлжилнэ.

Мөн энэ хүн хүч хүрэхгүй байгаа учир хоёр шинжээч нэмж оруулах асуудлыг ярина.

Өмнө нь огт ороогүй дамжуулан зээлтэй холбоотой 2000 гаруй асуудал байна. Өмнөх шалгалтуудаар огт гарч байгаагүй. Үүнийг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй" гэлээ.

ШУУД: Хөгжлийн банкны Хянан шалгах түр хороогоор сонсголд гэрчээр дуудах албан тушаалтнуудын нэрсийг батлах гэж байна
ШУУД: Хөгжлийн банкны Хянан шалгах түр хороогоор сонсголд гэрчээр дуудах албан тушаалтнуудын нэрсийг батлах гэж байна
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна