"Нүүрсний хулгайчдыг ил болгож, хариуцлага тооц" нэртэй иргэдийн жагсаал 6 дахь өдрөө үргэлжлээд буй. Төв талбай дээр олон хоног дараалан жагсаж байгаа иргэд өчигдөр НЗДТГ-т болон СБД-ийн Засаг даргад Төв талбайд гэр барих хүсэлтийг хүргүүлсэн байдаг. Тэгвэл тухайн хүсэлтийн хариуд НЗДТГ болон СБД-ийн Засаг даргын тамгын газраас хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэжээ.
Тодруулбал, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 8 дахь заалтад тусгаснаар "Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа гэр , майхан, бусад түр оргонох байр барих болон хоноглохгүй байх..." гэж заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж үзжээ.