Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: “Юнивишн“ ХХК ХХЗХ-ноос зөвшөөрөл өгөөгүй байхад үнээ нэмсэн нь тогтоогдсон

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед "Юнивишн" ХХК үнэ тарифаа нэмэгдүүлсэн асуудлаар иргэд нэлээн шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-аас "Юнивишн" ХХК үнэ тарифаа нэмэгдүүлсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Үнэ тарифаа нэмсэн асуудалтай холбоотой судалж үзэхэд, харилцаа холбооны салбар нь өөрөө зохицуулалттай салбар. Өрсөлдөөний тухай хуулийн 6.5-д зохицуулалттай салбарт буюу харилцаа холбооны зохицуулах салбараар зохицуулагдаж буй үнэ тарифыг өрсөлдөөний тухай хуулиар хянахгүй гэдэг заалт бий. Өөрөөр хэлбэл, үнэ нэмсэн асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хянаж байж, нэмэгдүүлэх ёстой байсан байна. Хяналт шалгалтын хүрээнд эл асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодруулахад Харилцаа холбооны зохицуулах хороонд үнэ нэмэх гэж буй талаараа мэдээлэл хүргүүлсэн боловч зөвшөөрөл өгөөгүй байхад үнээ нэмсэн байна гэдэг нь тогтоогдож байгаа. Тэгэхээр үнэ нэмсэнтэй холбоотой асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороонд шилжүүлж байна" гэлээ.

Нэг тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй Т.Мөнхбаярыг нэг сар цагдан хорихоор болжээ
Нэг тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй Т.Мөнхбаярыг нэг сар цагдан хорихоор болжээ
 
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Энэ удаагийн сонгууль ард түмэн ялах уу, авлигач бүлэглэл ялах уу гэдгээрээ туйлын хариуцлагатай байх сонгууль юм
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Энэ удаагийн сонгууль ард түмэн ялах уу, авлигач бүлэглэл ялах уу гэдгээрээ туйлын хариуцлагатай байх сонгууль юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.