АН-аас өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Жагсагчид зүй ёсны шаардлага тавьж байгаа. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч хоёр хүн тутмын нэг нь ядуу болсон. Он гараад Цагаан сарын дараа гурван хүний хоёр нь ядуусын эгнээнд шилжинэ.
МАН-ын эрх барьж байгаа үед 44 их наяд буюу 12 тэрбум ам.долларын баялаг хяналтгүйгээр гадагшаа урссан. Ерөнхий сайд зүйл бүрээр эл асуудалд орооцолдсон учраас хулгайч нарыг зарлахгүй байна.
Энэ жагсаал бол киногоор яривал дөнгөж трэйлер. Цагаан сарын дараа жагсагчид дахиад гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.