Сүүлийн өдрүүдэд нүүрсний хулгайн хэргийг шалгах, нэр холбогдсон улс төрчдийг ил болгож, хариуцлага тооцох шаардлагыг олон нийтийн зүгээс хөндөн тавьж буй. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн сувгаар УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн холбогдсон нүүрс тээвэр дагасан авлигын гэмт хэргийг прокуророос хаасан гэх мэдээлэл гарсныг УЕПГ-аас үгүйсгэж, ташаа мэдээлэл гэлээ.