"Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла" жагсаал өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, хурцадмал хэлбэрт шилжиж, зарим иргэд Төрийн тусгай хамгаалалтын бүс рүү хүч түрэмгийлэн нэвтэрч хамгаалалтын зарим алба хаагчийн биед гэмтэл учруулсан нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, төрийн ордны төмөр хашааг нураасан үйл явц өрнөсөн. Тэгвэл өнөөдөр өглөөний нөхцөл байдлыг гэрэл зургаар хүргэж байна.