Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний ЭРХ МЭДЭЛ экс Ерөнхийлөгчөөс Ч.Хүрэлбаатар сайдын “гарт“ шилжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 51 секунд
Ubn.mn

“Нүүрсний хулгай” бол хулгайн хэмжээгээрээ ч, төрийн өндөр албан тушаалтнуудын оролцоогоороо ч хамгийн том хулгай болоод байна. Өнгөрсөн хугацаанд төмөр зам барих нэрийдлээр нүүрсийг асар их хэмжээгээр зувчуулж, дундаас нь ашиг хийсэн гэх хэргийн үзүүрийг яг энэ цаг мөчид хууль хяналтынхан шалгаж байна.

Х.Баттулгын авторлаад буй төмөр замыг барьсан Н.Удаанжаргалыг ил тодоор шалгаж эхэлсэн. Түүнд нь хөрөнгө оруулалт хийсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нь ажлыг нь авсан.

Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгай дээр “угсарсан” экс Ерөнхийлөгчийн хүмүүс хүчгүйдэж, Х.Баттулга нүүрсний эрх мэдлээ алдсан гэж хэлж болно. Хэдийгээр МАН-ын үед хийгдсэн томилгоонууд ч гэсэн МОХ гаралтай Н.Удаанжаргал, Б.Ганхуяг нар төмөр замын бүтээн байгуулалтаар дамжиж Х.Баттулгатай “ажиллаж” ирсэн юм.

Тэгвэл өнөөдөр нүүрсний эрх мэдэл экс Ерөнхийлөгчийн гараас гарч, Ч.Хүрэлбаатар сайдын гарт очлоо гэхэд болно. Харин хулгайн замаар нь явуулах уу, хуулийн замд нь оруулах уу гэдэг асуултын хариултыг бид өнөөдөр биш ирээдүйд авна.

Яагаад гэвэл “Эрдэнэс тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” гээд нүүрсний гол “урсгал”-ууд дээр Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хүмүүс томилогдлоо. БЭТ-өөр очсон Сангийн яамны төрийн нарийн Ж.Ганбат, өчигдөр “Тавантолгой төмөр зам” дээр очсон Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт нар бол хоёулаа Ч.Хүрэлбаатар сайдын ойрын хүмүүс. Хоёуланг нь Сангийн яамны ТНБД болгож, улмаар нэгийг нь ирээдүйд очих яамныхаа дэд сайдаар томилуулж байв.

Дээр нь нэмээд нүүрс тээврийн хилээр гарах асуудалд гаалийн дарга Б.Асралт, нүүрсний гэрээний цахим бүртгэлийг татварын дарга Б.Заяабал хариуцна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр чуулган хуралдаан дээр “Хэнийн нүүрс, алт түрүүлж хилээр гарахыг Ч.Хүрэлбаатарын хүн Б.Заяабал мэддэг болох хэрэг үү” хэмээн асуугаад нэлээд сүртэй маргаалдаад авсан. Харин Б.Асралт бол “Сү”-гийн фракцийн хүн. Ч.Хүрэлбаатар сайд бол “Сү” фракцийн энэ цаг үе дэх “нүүрний тоглогч”.

Ямар ч байсан нүүрсний эрх мэдэл бүрэн утгаараа шилжиж байна. Ямар замаар замнахыг хамтдаа харах л үлдэж байна.

ТОДРУУЛГА: Сүхбаатарын талбайд барьсан олон гацуурыг ЭСЯ, ОУБ-ууд засч байна
ТОДРУУЛГА: Сүхбаатарын талбайд барьсан олон гацуурыг ЭСЯ, ОУБ-ууд засч байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.