Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгчээ. Тэрбээр энэ тухайгаа "Би гурван шалтгаанаар Ерөнхий сайдад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Засаг дарга нь эрүүл мэнд, хүндэтгэх болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол Ерөнхий сайд түүний бүрэн эрхийн хугацааг нь дуусгахаас чөлөөлж болдог. Тиймээс өнөөдөр хүсэлтээ өгсөн байгаа.
Хамгийн том шалтгаан нь хууль хэрэгжүүлэх асуудал байна. Би томилогдсон цагаасаа шударга ёсны төлөө тэмцсэн. Хэмнэлтийн хуулиар би орлогч болон зөвлөхөө чөлөөлөхөөс аргагүй болсон. Хэрвээ чөлөөлөхгүй бол би хууль биелүүлээгүй болно. Тиймээс ажлаа өгч байна" хэмээлээ.
Өнгөрсөн есдүгээр сард Завхан, Дорнод, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарыг чөлөөлөх асуудал ЯРИГДАНА гэх нийтлэл манай сайтад гарч байсан. Уг мэдээллийг энд дарж унших боломжтой.