Өчигдөр буюу 11 дүгээр сарын 30-нд загвар өмсөгч О.Билгүүн өөрийн албан ёсны инстаграм хаягаараа олон нийтэд баталгаагүй мөнгө өсгөх арга, апплейкшныг танилцуулж байна гэх шүүмжлэлд өртсөн. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан түүнээс дараах тодруулгыг авлаа.
-Таны өчигдөр танилцуулсан апплейкшн "Бэлтэсмөрөн" зэрэг олон хохирогч дагуулсан залилан шиг асуудал болох вий гэж иргэд шүүмжилж байна. Энэ талаараа тайлбар өгөөч?
Бид БНХАУ-ын крипто зах зээл дээр хүч түрэн гарч ирж буй шинэ төрлийн блокчэйн платформ дээр суурилсан крипто төслийг Монголын зах зээлрүү оруулж ирээд ажиллаж байна. Энэ нь TURING SMART CHAIN (TSC) гэдэг блокчэйн платформ юм. Уг платформ маань төвлөрсөн бус удирдлагын тогтолцоотой буюу DAO ( decentralized autonomous organization) юм. DAO гэдэг тухайн төслийн ард хэн нэг тухайлсан этгээд хуулийн этгээд байж бүх зүйлийг удирдаж шийддэг зүйл биш юм. Өөрөөр хэлбэл энэ төсөлд хөрөнгө оруулж хүн бүр энэ төслийн эзэн буюу хувьцаа эзэмшигч гэж ойлгож болно. Уг платформ маань БНХАУ -д үүсч 3-4 жилийн хугацаанд тогтвортой хөгжүүлэлт хийгдээд явж байгаа юм.
Энэ TSC -ийн нийт хэрэглэгчийн тоо одоогийн байдлаар 3,150,000 хаяг бүртгэлтэй байна. Хаягийн тоо нь өдөр 10,000 аар нэмэгдэж байна. Энэ бүх тоо баримтыг тухайн блокчэйний скан дээр харж болно. Энэ блокчэйн нь одоогоор ETHEREUM-ийн ERC-20, TRON -ны TRC-20 сүлжээг ашиглаж байна. Хятадуудын хийж буй тооцооллоор одоо өсч буй хаягийн өсөлтийг томъёолж үзээд энэ өсөлтийн хурдаараа явахад Хятадын цагаан сар болох үед нийт хаягийн тоо 10,000,000 -д хүрнэ гэж байгаан байна. Тэгэхээр энэ маань манай дотоодын крипто маркет шиг маш бага эзэлхүүнтэй буюу нэг төсөл дээр 1 мянгаас 5 мянга хүрэхтэй үгүйтэй цөөхөн тооны хэрэглчийн тухай ойлголт биш юм.
Нөгөө талаас энэ дэлхийн хамгийн их хүн амтай, хүчирхэг эдийн засагтай, хөрөнгө оруулалтын сэтгэл зүй суучихсан тэр хүмүүсийн бий болгоод дотооддоо тэлэлт үүсгэж байгаад дэлхийд гарч ирж байгаа маш том платформын тухай ойлголт юм. Үүнийг дотоодын элдэв луйварын замаар хийсэн бусад төрлийн крипто төслүүд болон элдэв прамид понзитой харьцуулж харлуулж байгаа нь харамсалтай байна. Энэ төсөл маань Индонез, Итали, Өмнөд Солонгос, Малайз зэрэг улсууд гараад хөгжөөд явж байна.
Бид мэдэхгүй зүйлээ ямар ч судалгаагүйгээр мушгин гуйвуулж харлуулж байдаг, аливаа асуудалд өөрийн судалгаа мэдээлэлгүйгээр шууд харлуулж буй нь тоогүй хэрэг юм. Нэгэнт дэлхийн хамгийн их хүн амтай зээл дээр нэгэнт үүсч хөгжөөд маш их хэмжээний хөрөнгө мөнгөний төвлөрөл бий болчихсон тэр тос мөнгөний сан (Pool) -с бидний хэдэн цөөхөн Монголчууд ороод ашиг олж хүртье гэсэн юм.
-Дэлгэрэнгүй тайлбарлавал?
-Бид хэзээ ч хэнээс ч нэг цент ч авахгүй. Хөрөнгө оруулж байгаа хүн маань өөрийн хөрөнгийг 1 төгрөг ч бусдад гаргаж өгөлгүйгээр өөрөө удирдана. Түүнээс элдэв прамид, понзи шиг хүн элсүүлж нэгнийхээ мөнгийг өөртөө авч тэрийг ашиг гэж томъёолох зүйл биш юм. Бид зөвхөн ийм сайхан боломж байна. Үүнийг хийх ажиллах аргачлал нь ийм байна. Хэрэв та хөрөнгө оруулах бол юун дээр анхаарах, ямар сэтгэл зүйтэй байх гээд санхүүгийн болон хөрөнгө оруулалтын мөн түүнчлэн крипто маркетын талаар бүхий л мэдээллийг бүтэн хичээл лекц болгож мэргэжлийн хүмүүсээр заалгаж өгч байна. Түүний дараа сонирхсон хүмүүс маань тухайн төсөлд орох үгүйгээ өөрсдөө шийдэж шийдвэрээ гаргаад явж байна.
Дахин сануулж хэлэхэд, бид хэзээ ч хэний ч мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлж аливаа хөрөнгө босгож байгаа зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Гагцхүү энэ платформ дээр хэрхэн хурдтай ажиллаж өөрийн хөрөнгийг өсгөж болох бусад нжмжлт боломжуудыг бид нэг бүрчлэн маш сайтар ойлгуулахын төлөө хичээн ажиллаж байна. Энэ төсөлд орсон хүн бүхэн оруулсан хөрөнгөө өсгөх боломжтой. Гадуур сошиал орчинд тараад байгаа шиг элдэв прамид понзи хууль бус зарчмаар явж байгаа зүйл огт байхгүй. Ер нь бид үнэт цаасны зах зээлд болон бусад төрлийн уламжлалт аливаа бизнесийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтаар хийдэг. Түүний дараа тухайн хувьцааны үнэ өсөх эсхүл тухайн бизнесийнхээ ашиг орлогыг хурааж тодорхой цаг хугацааны дараа өөрийн зорилго хүссэн ашгийг олж авдаг. Түүнтэй эгээ адил. Өөрөөр хэлбэл та ямар нэг бараа бүтээгдэхүүнийг зах зээл дээр худалдан борлуулахад та худалдан авагчыг хайж олох хэрэгтэй биз дээ.
Та хурдан бараагаа худалдахыг хүсвэл олон худалдан авагчийг олж илүү хурдтай ажиллах зайлшгүй шаардлагатай болно. Хэрэв та залхуу бол таны олох ашиг орлого танд удаж байж л орно. Яг үүнтэй адил таны оруулсан хөрөнгө баталгаатай өснө та юу ч хийхгүй байсан та оруулсан хөрөнгийнхөө өгөөжийг хүртэх л болно. Энэ бол баталгаатай зүйл. Бас нэг онцгойлж хэлэх зүйл бол танаам зөвхөн нэг удаагийн л хөрөнгө оруулалт шаардах бөгөөд танаас дахин дахин хөрөнгө оруулахыг шаарддаггүй гээд яриад байвал маш олон давуу тал илүү олон бодит боломжын талаар бид ярьж болно. Бид уг платформ дээрх зөвхөн ганц хэсэг дээрх боломжийн тухай л энд ярьлаа. Өөр маш олон олон боломжууд бий" гэв.