Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газраас санаачлан 2020 оны 5-р сарын 18-наас эхлэн нэг сарын туршид Европын Кино Наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.
Кино наадмын хүрээнд толилуулах бүтээлүүд нь Европын кино наадмуудаас тэргүүн шагнал хүртэж, кино шүүмжлэгчдийн өндөр шалгуурыг даван сонгогдсон бүтээлүүд юм. Европын Холбооны 15 гишүүн орны 16 бүтээл монгол хэлнээ хөрвүүлэгдэн та бүхэнд хүртээл болоход бэлэн боллоо. Кино наадмын үзэгч болохыг хүссэн хүн бүр бүтэн сарын хугацаанд https://www.festivalscope.com/euffestival2020-mongolia сайтад зочлон дуртай киногоо Монгол хэл дээр үзэх боломжтой.